tsastorgil

2014-04-16 - Цахим ном татах

Алхам 1:

Электрон номыг ашиглахын тулд Та компьютер дээрээ Adobe Digital Editions программыг суулгасан байх шаардлагатай.
Энэхүү програмыг ном худалдан авахаасаа өмнө компьютертээ суулгасан байна
- (Gogo) Adobe Digital Editions PC (татах)
- (Gogo) Adobe Digital Editions Mac (татах)
- (Gogo) Adobe Digital Editions Mac Power PC (татах)

Мөн Adobe сайтаас татаж авч болно.

 

Алхам 2:

Татаж авсныхаа дараа Adobe Digital Editions програмд бүртгүүлнэ. Ингэхийн тулд Adobe Digital Editions програмын Library хэсэгт орж Authorize Computer -ийг сонгоно



Гарч ирэх цонхноос Adobe-д бүртгүүлэх хэсгийг Create an Adobe Account -ийг сонгоно

https://www.adobe.com/cfusion/membership/



Үүний дараа та Adobe-д бүртгүүлсэн ID-гаа ашиглан Adobe Digital Editions програмыг компьютерээ Authorize хийнэ.
Энэ алхмыг хийснээр Та өөрийн компьютерт номоо уншихаас гадна, ном уншигч /book reader/-дээ өөрийн худалдан авсан болон түрээсэлсэн номоо хуулах боломжтой болно. Доорх хэсэгт Adobe-д бүртгүүлсэн ID-гаараа нэвтэрнэ.

Хэрэв Authorize хийх үед 'E_ADEPT_REQUEST_EXPIRED http://adeactivate.adobe.com/adept/Activate' алдаа гарч байвал таны компьютерын цагны тохиргоо буруу байна. Оршин суугаа улсынхаа TimeZone-д харгалзах цагийг зөв тавьсан байх шаардлагатай. Дэлгэрэнгүйг Асуулт хариулт булангаас харна уу.

Алхам 3:

Та http://book.gogo.mn сайтад бүртгүүлнэ.
1.Та өөрийн тогтмол ашигладаг (gogo, google, yahoo, … г.м) и-мэйл  хаягаа бүтэн бичиж оруулна. Жишээ нь: customer@gogo.mn.
2.Сайтад нэвтрэх Нууц үгээ оруулан  “Бүртгүүлэх” товч дарна.
3.Таны и-мэйл хаяг руу бүртгэлийг баталгаажуулах холбоос илгээх ба энэхүү холбоос дээр дарж http://book.gogo.mn сайт дахь бүртгэлээ баталгаажуулна

Алхам 4:

Хэрэглэгч та худалдаж авах эсвэл түрээсээр авах номоо сонгоно

Та номоо сонгохоосоо өмнө бусад гэсэн категорит байгаа Тестийн номуудаас худалдан авах эсвэл түрээслэн туршиж үзэх боломжтой юм.

Алхам 5:

Та худалдан авах болон түрээслэх номынхоо Төлбөр тооцоог Мобикомын гар утасны нэгж болон доорхи банкны карт ашиглан төлбөр хийн, татаж авна.

Харгалзах кодыг  533 дугаарт илгээснээр таны гар утасны inbox цэсэнд ном татаж авах нууц код ирнэ.



-Дотоодын  (Худалдаа Хөгжлийн Банк, Голомт Банк, Хасбанк, Капитрон Банк, Хадгаламж Банк, Монгол Шуудан Банк, Капитал Банк, Улаанбаатар Банк, Төрийн Банк)
-Олон улсын эрхтэй бүх төрлийн Master, VISA картууд

Алхам 6:

Ингээд татаж авсан номны файлаа та “open with…” гэсэн сонголтын дагуу Adobe Digital Editions программар нээж унших боломжтой болно.

ЭЛЕКТРОН НОМЫГ АШИГЛАХДАА АНХААРАХ ЗҮЙЛС


• Та өөрийн худалдан авсан болон түрээсэлсэн номоо бусдад дамжуулах боломжгүй.

• Ашиглах зааварт дурьдсанчлан та өөрийн и-мэйл хаягаар энэхүү үйлчилгээнд бүртгэгдэж, тэрхүү и-мэйлээрээ дамжуулан номоо худалдан авч /түрээсэлж/ байгаа юм.

• Харин энэхүү хаягаа та бусдад тараах боломжгүй. Мөн энэхүү хаягаараа өөр олон компьютерээс нэвтрэх оролдлого хийж болохгүй. Учир нь бид таньд худалдан авсан болон түрээсэлсэн номоо тогтмол ашигладаг 2-3 компьютер (ажлын, гэрийн, зөөврийн), мөн ЦОР ГАНЦ зориулалтын ном унших төхөөрөмж дээр унших боломжийг олгож байгаа болно.

• Дээр дурдсанаас олон тооны уншигчид (компьютер, зориулалтын ном унших төхөөрөмж) номоо хуулах үйлдэл хийх боломжгүй ба үүнийг зөрчиж бусад компьютерээс логин хийхийг оролдох аваас таны суулгасан програм блоклогдож, худалдан авсан, түрээсэлсэн ном тань дахин нээгдэхгүй болохыг анхаарна уу!

• Та компьютерээ форматлах шаардлага гарвал өөрийн номын файлаа авч үлдэж, форматалсны дараа дахин орохдоо өөрийн хаягаараа Adobe Digital Editions програмдаа нэвтрэн орох ёстойгоо бүү мартаарай. Дээр дурьдсанчлан олон удаа форматлах аваас таны хаяг мөн блоклогдоно.
 

БАНКНЫ ТӨЛБӨРИЙН КАРТ АШИГЛАХТАЙ  ХОЛБООТОЙ ЗӨВЛӨМЖ:


Интернэт PIN код гэж юу вэ?
Карт эзэмшигч нар нь интернэт үйлчилгээний байгууллагын дэлгүүрээр худалдан авалт хийхэд АТМ болон Банкны ПС Теллерээс авсан тусгай нууц дугаарыг ашиглах шаардлагатай байдаг. Энэ нууц дугаарыг интернэт PIN код гэх бөгөөд Карт эзэмшигч өөрөө дурын 4 тоо сонгон АТМ-ээс авах боломжтой юм.   Хэрэв та АТМ-гүй газраас интернэт ПИН код авах хүсэлтэй бол ХХБ: 326289, ГОЛОМТ БАНК:  утсаар хандана уу. Танаас картны эзэмшигч мөн болохыг магадлах болохыг анхаарна уу.

Олон улсын картаар интeрнэтийн худалдаа хийхэд юуг анхаарах вэ?
Ямар өгөгдлүүдийг заавал өгөх шаардлагатай вэ?

Гол нь та тухайн бараа үйлчилгээ худалдан авч байгаа сайтынхаа үйлчлэх хүрээ, найдвартай байдлыг сайн харах хэрэгтэй. Ялангуяа ОХУ, Канад зэрэг улсын сайтууд зөвхөн тухайн нутаг дэвсгэртээ /тухайн орны банкнаас гаргасан картыг хүлээн зөвшөөрдөг/ хүчинтэй байдаг. Заавал өгөх шаардлагатай мэдээлэлд картын дугаар болон СVV кодыг зайлшгүй оруулж өгөх хэрэгтэй. CVV код нь таны картын ар талд картын дугаартай үргэлжилэн бичигдсэн сүүлийн 3 оронтой тоо юм.


Онлайн худалдаа хийхэд анхаарах зүйлс

Олон улсын картаар онлайн худалдаа хийх боломжтой болсон цагаас эхлээд онлайн дэлгүүрүүд эрчимтэй өсч байгаа өнөө үед ч онлайн худалдаа хэр найдвартай үгүй эсэх талаар хүмүүс эргэлзсээр байдаг.

Монголын хувьд бол одоогоор онлайн худалдаа эрхлэх програм хангамжийг Голомт, Худалдаа Хөгжил зэрэг томоохон банкууд удирдаж байгаа тул онлайн худалдаа эрхлэх газрууд нь ядаж буух эзэнтэй, буцах хаягтай байдаг. Тиймээс эдгээр банкнаас төлбөр тооцооны асуудлаа шийдсэн монгол сайтуудад худалдаа хийхэд картынхаа мэдээллийг алдах болов уу гэсэн аюул байхгvй бөгөөд илүү найдвартай юм.

Бараа буцаалт

Дижитал бараа борлуулалтад буцаалтын тухай ойлголт байдаггүй. Хэрвээ таны хийсэн гүйлгээ интернэтээр үйлчлэгч байгууллагын, эсвэл банкны буруутай үйл ажиллагаанаас болж худалдан авалт амжилттай болоогүй тохиолдолд тухайн байгууллагад хандан гомдлоо барагд


. Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

Бичлэг: 10 » Нийт: 10
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax