tsastorgil

2014-05-13 - delhii dahind

Нэг биетэй ч хоёр нүүр, хоёр тархитай охид

Р.Адъяасүрэн | GoGo.mn

2 цаг 56 минутын өмнө /2014-05-13 14:43 GMT+8/

http://stat2.gogo.mn/newsn/images/c/2014/05/-13052014-1399963313-1829569830-2nuurtei4.jpg

Эрүүл, саруул төрсөн үр хүүхдээ хаях нэгэн байхад, харахад ч эвгүйцмээр төрсөн хүүхдүүдээ хайрлан, тэднийхээ төлөө амьдрах нэгэн байна.

Рэнээ Янг гэх австрали эмэгтэй өнгөрсөн пүрэв гаригт амаржин нэг биетэй ч хоёр нүүр, хоёр тархитай охин төрүүлснийг Daily Mail мэдээллээ.

Эмэгтэй жирэмсэн байхдаа хэт авиан оношлогоонд орох үед ихэр охид нь нэг биетэй байгаа талаар мэджээ.

Эмч нар жирэмсний явцыг зогсоох хэрэгтэйг зөвлөсөн ч эхнэр, нөхөр хоёр эсэргүүцэн охидоо төрүүлэхээр шийдсэн гэнэ.

http://stat.gogo.mn/newsn/images/ck/2014/05/13/2nuurtei1-144219-1354462443.jpeg

Хатагтай Янг төрөх хугацаанаасаа зургаан долоо хоногийн өмнө амаржсан бөгөөд охидын биеийн байдал сайн байгаа аж. Залуу гэр бүл охиддоо Faith, Hope гэсэн нэрийг хайрлажээ.

http://stat.gogo.mn/newsn/images/ck/2014/05/13/2nuurtei6-144232-1041278068.jpeg

Охидын аав “Тэд хэдийгээр нэг биетэй ч гэсэн бид тэднийг ихэр хэмээдэг. Харахад нэг биетэй ч гэсэн тэд бидний хувьд охид минь. Бид тэдэндээ маш их хайртай. Эмнэлэгт хэр удаан байхаа мэдэхгүй байгаа ч хурдхан л гэртээ харьж аз жаргалтай байхыг хүсч байна” хэмээсэн байна.

http://stat.gogo.mn/newsn/images/ck/2014/05/13/2nuurtei3-144245-1089929024.jpeg

Мөн тэрээр охид нь эрүүл саруул байвал салгах мэс засал хийлгэхгүй гэдгээ ч хэлжээ.

Охидын ээж ч хэдийгээр гаж мэт харагдах хүүхдүүдээ хамгийн хөөрхөн нь хэмээж байгаа аж.

http://stat.gogo.mn/newsn/images/ck/2014/05/13/2nuurtei5-144256-674983965.jpeg

2008 онд Энэтхэгийн Сайни хэмээх нэгэн тосгонд хоёр нүүртэй хүүхэд төрж, охиныг бурхнаас илгээсэн хишиг хэмээн шүтлэг ихтэй энэтхэгчүүд үзэж байсан билээ.


. Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

Бичлэг: 5 » Нийт: 10
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax