tsastorgil

2014-05-13 - essenii tvvwer uls tor

Оюутан сурагч : » Оюутны шилдэг эссэнvvд-II

1. ТЭНЭГ ШУДАРГА

2. БИД''ШУДАРГА ЁС''-ЫГ ТОГТООЖ ЧАДАХ УУ........?

3.“ШУДАРГА ЁС ОЮУТАНЫ НYДЭЭР”

4. МОНГОЛЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН САЛБАР ДАХЬ ШУДАРГА БУС БАЙДАЛ МИНИЙ НYДЭЭР... 1. ТЭНЭГ ШУДАРГА

Сvvлийн vед тэнэг шударга явдал олширч байна. Эсвэл би өөрөө сvvлийн vеэс л анзаарч эхэлсэн байх... саяхны жишээ дурдъя.

... Сонгуулийн vеэр хvмvvс хvмvvсээр хvмvvсийг сонгуулсан баримт байна. Гэвч сонголт зөвхөн сонгогчийн гарт...
Солиорно биз. Сонгуулагчийн гаргасан шийдвэрийг сонголт гэнэ. Сольж өөрчилж болох эрхийг сонголт гэдэг бөгөөд ашигтай газар нь арилжиж болно.

2008 оны 11 сарын 30-ны өдөр болсон ИТХ-ын нөхөн, дахин сонгуулийн vеэр сонголтын тухай дээрх ойлголт зарим тохиолдолд биелэлээ олсон билээ. “Сонгогдогч”-ийн зvгээс “Сонгогч”-д зорилусан жоохон юм /мөнгө/ өгч. Нөгөөх нь авч. Тэгээд л нэр дэвшигч буюу сонгогдогч нь “сонгуулагч”, сонгогч нь “сонгож өгөгч” болчихож байгаа юм. Маш энгийн бөгөөд шударга. Хvний юм зvгээр авчихаад хариу барих нь хvн чанартай бөгөөд шударга явдал. Хvнд юмаа өгчихөөд хариу авах нь ч мөн адил шударга ёсон.
Ийм “шударга”-ыг тэнэг шударга гэж нэрлэсугай... Тэнэг шударга бол шударга бус гэсэн vг.

Сонгууль гэдэг нь угаасаа сонголтыг бусдаар vйлдvvлэх гэсэн vг юм гэнэ ээ. Сонго+уул. Сонгуул болж байгаа юм. Ганц “ь”-ээс болж шал өмнөө юм бодож авцгаадаг маань буруу болж таарлаа...

ИТХ-ын нөхөн сонгуулийн эхний хувилбар ирцдээ хvрээгvйгээс хvчингvй болсон бөлгөө. Харин дарин сонгуулийн vеэр тийм явдал давтагдсангvй. Учир нь зарим залхуу... хvмvvс хvсэл шуналынхаа ачаар сонгуульд идэвхитэй оролцжээ. Мөнгө өгөөгvйд нь бус мөнгө өгсөнд нь саналаа өгөх нь мөнөөх л шударга ёсон. Хамгийн аймаар нь “Сонгуулийн нэгдсэн дvн” хэмээх саванд “сонголт”, “хариу барилт” хоёр холилдон олонхийн санал болж таарсан явдал юм. Энэ чинь ариун явдал уу???
“Шударга ёсны хэмжvvр бол олонхийн санал байж таарахгvй” /Фридрих Шиллер/ гэдгийн аанай л бодож vзvvстэй.

Ерөөс “шударга” гэдэг ойлголт нь vнэн гэдэгтэйгээ адилхан харьцангуй ойлголт ажээ. Аз болоход Альберт Эйнштейн “харьцангуйн онол”-оо нээснээр энэ мэт ярвигтай ойлголтуудыг бид ялгаж салгаад байх боломжтой болжээ. Тухайлбал: Би сонгуульд мөнгө өгч, авч оролцдог хvмvvсийг шударга бус гэж vздэг. Гэтэл миний энэ vзэл бодол тэдэнд ч бас шударга бус санагдаж болох юм. Энэ мэт зөрөлдөөнтэй “шударга”-уудыг аль нь мэргэн бөгөөд олон тvмэнч, ирээдvйтэй, “алсын хараа”-тай байна гэдгээр нь ялгаж салгаж болно. Бvх нийтийн эрх чөлөөг хөндөөгvй, нийтлэг эрх ашигт захирагдаж байвал тэр нь жинхэнэ шударга ёс. Харин дэлхий ертөнц дээр ганцаараа амьдарч буй мэт бусдын эрх ашгийн хохироож, нийтийн эрх чөлөөнд цөвтэй бол тэр нь шударга бус.
Миний бодлоор “шударга”-ыг мэргэн шударга, мунхаг шударга, ач холбогдолтой шударга, ач холбогдолнvй шударга, өнгөц шударга, аминчхан шударга, олон тvмэнч шударга гэх мэтээр хувь хvний тухайн цаг,нөхцөл байдалд хийсэн сонголт, гаргасан шийдвэрээр нь ангилж болмоор мэт ээ. Шударга эсвэл шударга бус байх нь сонголтын л асуудал. Би өнөөдөр тамхи татах уу, vгvй юу? Намайг тамхи татах болгонд уурладаг найз охиндоо тамхи татсан гэж хэлэх vv? Vгvй юу? Тамхи vнэртvvлчихээд “би тамхи татаагvй” гээд мэлзээд байх нь буруу юу? Зөв vv?...

Амьдрал бол тэр чигээрээ сонголт. Сонголт бол шударга ёс эсвэл шударга бус.
Би яг юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр бидний амар тайван амьдралд нөлөөлөөд байгаа, энэ нийгэмд бугшсан шударга бус явдлыг тодорхой тvвшинд нь аваачихын тулд бид өөрсдөө л шударга байх ёстой. “дуслыг хураавал далай...” гэдэгчлэн бид өөрсдөө л хувь хувьдаа шударга байгаад эхлэхээр л боломжийг сайхан шударга нийгмийг бvрдvvлчихэж болмоор. Гэвч шударга бус явдлыг бvр байхгvй болгоод, тvvх болгочихъё гэвэл тэрэн шиг худлаа юм байхгvй. Зөвхөн тухайн зvйлд л байх боломжтой. Тухайлбал: Хулгайч хvн хулгай хийхээ больжээ. Хулгай хийдэг байсан амьдрал нь тvvх болжээ. Гэвч хулгайч хvмvvс ахин бий болж, хулгайч хvмvvс нийгэмд амьдарсаар л байдаг... Урам хугарч, амьдрал утгагvй мэт санагдах боловч мөн чанартаа бол тэр нь амьдралыг улам бvр утга учиртай болгож байдаг билээ. Хэрвээ “муухай” юм гэж байхгvй бол “сайхан” юм гэж байхгvй. “Худлаа” байхгvй бол “vнэн” оршихгvй. Шударга бус vгvй бол шударга ёс гэж сvржигнээд байх шаардлагагvй. Аливаа юманд өрсөлдөгч гэж заавал байх ёстой. Тэгэхлээр хэм хэмжээнээсээ хэтрээд бvр төрд гарчихсан шударга бус явдлын “өрсөлдөгч” нь бид байх учиртай.

Дээрээс минь чулуу нурааж яваа тэр шударга бус хvмvvс нураасан чулуутайгаа хамт ойчоод өгөх vед нь бид шударга ёсоо тунхаглах цаг ирнэ. “Бидний хvсээд байгаа өөрчлөлт нь бид өөрсдөө байх учиртай” гэж хэлсэн Энэтхэгийн аугаа удирдагч Махатма Ганди чухамхvv vүнийг л өгvvлсэн буй заа. Тэгвэл “сайн хvн байх амархан, шударга хvн байх л хэцvv” гэж Виктор Хюго хэлжээ. Гэвч бид хэцvvгээс айгаад байхийн бол жинхэнэ шударгыг олж авч чадахгvй. Ихэнх хvмvvс хэцvvтэй нөхөрлөж чаддаггvй. Тэгээд л хулгайч луйварчин дээрэмчин болчихож байгаа юм.

Хэрэв чи хvний тvрийвч олвол яах вэ? Багагvй мөнгөтэй бас утасных нь дугаар нь байж байна. Бөөн олз гээд авах уу? Эсвэл утас руу нь залгаад аваачиж өгөх vv?
Жинхэнэ шударга хvн бол нэг төгрөг ч хувьдаа завшилгvй эзэнд нь буцаагаад өгнө. Эзэн нь харин шударга ёсыг vнэлдэг хvн байгаад өөрөө мөнгө өгвөл өөр хэрэг...
Буддын шашинд “vйлийн vр” гэдэг ойлголт бий. Vйлийн vрийг ойлгож ухамсарласан хvн бол хэзээ ч муу юм vйлддэггvй.

Ойр хавьд нь ямар ч хvн байхгvй байх тохиолдолд хvний хэтэвчтэй мөнгийг авчих тун амархан тэгээд ерөөсөө мэдэгдэхгvй байх боломжтой байхад vйлийн vрийг ухамсарласан хvн бол тийм зvйл хийхгvй. Яагаад гэвэл vйлийн vр нь хэзээ нэгэн цагт ирэх учраас. Бид өнөөдөр ямар байгаа нь өнгөрсөн vеийн тусгал. Маргааш ямар байх нь өнөөдрөөс шалтгаална. Өнөөдөр би нэг жаахан хvvхдийг дээрэмдлээ гэж бодъё. Маргааш шоронд орсон байх болно. Бид өөрсдийнхөө хvсэл шуналыг хорих нь vнэхээр хэцvv л дээ. Гэвч тэр хэцvvгээс айгаад амар хялбарийг сонгож шударга бус явдалд дагаар орогсод нь бид л лав биш.

Товч танилцуулга: Зургаадай овогт Гантогтохын Лхагвадорж би бээр 1987 оны 10 сарын 14-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд айлын тав дах хvv болон мэндэлсэн билээ. Одоо РТДС-ийн Сэтгvvл зvйн ангид суралцаж байна.
Утас:88869311, 88869312

2. БИД''ШУДАРГА ЁС''-ЫГ ТОГТООЖ ЧАДАХ УУ........?

Энэ асуултыг би хvн бvрт тавимаар санагддаг. Тэгээд ойр дотныхоо том хvмvvс болон аав, ээж, ах эгч, багш нараасаа асуудаг. Тэд юу гэж хариулдаг гэж бодно. Ээ мэдэхгvй гээд толгойгоо маажснаа, ер нь тийм юм байж чадахгvй байх аа, угаасаа энэ нийгэм чинь цаанаасаа шударга ёсыг хавчаад байна шvv дээ, тийм учраас бид чинь аяыг нь дагаж л амьдарч явнадаа хvv минь гэцгээнэ. Ийм хариулт сонсоод би гутардгаа нуух юун. Арай ч дээ та нар минь ингэж бодон амьдарч байгаа юм бол би яах болж байна аа. Надад сайн хvн болох юмсан, энэ хогийн нийгмийг жаахан ч гэсэн өөрчлөхсөн гэсэн бодол бий. Тэгээд би энэ бодлоо мартаад гаж тогтолцоотой энэндээ бvр шигдсээр байгаа эрvvл бус нийгэмдхvн төрөлхтөнд байж болшгvй, vнэнд vл нийцэх явдлуудыг мэдсэн ч мэдээгvй юм шиг нvдэн балай, чихэн дvлий хvнэнцэр болж амьдрах уу… Vгvй ээ би ийм болохыг хvсэхгvй. Хvн чанартай, хvний төлөө сэтгэлтэй, бvтээлч, шударга ариун хvн шиг болохыг хvснэ. Хэн нэгэнд, Өө энэ чинь нийгмийн хог шаар ш дээ гэж хэлvvлэхийг хvсэхгvй. Гэхдээ би яаж ийм болох вэ? гэж өөрөө өөрөөсөө асуулаа. Өөртөө хариулт өгөхийн тулд би, хорвоод мэндлээд, мэдээ орохоос өдийг хvртэл 18 нас хvртэлх мэдээлэл хадгалагдсан тархин дахь “Memory”гоо ачааллаа. Тэгээд шударга ёсны тухай “save”лэгдсэн “file” оллоо. Нээж vзвэл нилээн хэдэн “byte” мэдээлэл байна. “Бага нас” гэсэн “folder”т: би, аав, ээж, дvv нартайгаа халуун ам бvлээрээ аз жаргалтай амьдарч байжээ. Надад дутагдаж гачигдах юм ер байхгvйбvгд намайг хайрладаг, айлын хvvхэд шоглох гэвэл өмөөрдөг, ямар нэгэн аюулаас хамгаалдаг миний хvvхэд насны амьдрал vлгэрийн юм шиг сайхан байжээ. Ямар ч шударга бус зvйл надтай тохиолдож байсангvй. Хорвоо ертөнц яг л өнгө өнгийн цэцэг шиг vнэхээр гоё юм аа хэмээн бяцхан оюундаа бодож байсан.

Харин дараагийн “сурагч нас” нэртэй “folder”т: би сургуулийн босго алхаж, нийгэмлэгийн харилцаанд орж эхэлснээр юмс vзэгдлийг арай өөр нvдээр харж, ойлгож сурсан. Он цаг өнгөрсөөр би дунд ангид дэвшин ирж физикийн хичээлдээ дуртай сурагч болов. Уг хичээлдээ сонирхолтой, гvнзгийрvvлэн vздэг сурагчдын хvсэн хvлээдэг олимпиадад орлоо. Гэвч харамсалтай нь би тvрvvлэх байсан ч яагаад ч юм удаалжээ. Учрыг мэдэх хvмvvсээсдуулахад физикийн багшийн хvvхэд 1-р байрт орох нь тодорхой ш дээ гэж ярьцгааж байх юм. Даан ч дээ… би физикийн багш ээжгvй тэгээд ингэлээ гэж vv.., эсвэл тэр багшийн хvvхэд байсан бол… гэх мэт юм бодон харамсч байсан. Цаг хугацаа явсаар 11-р анги төгсөх жил улсын олимпиадад явах уралдаант шалгалтанд өнөөх сурагч шалгарч, би хичнээн зөв хийсан ч бас л тvрvvлж чадсангvй. Энэ болсон явдал итгэлээр дvvрэн сурагч надад хvнд цохилт болж хойшид хvнд итгэх итгэлээ алдаж эхэлсэн. Ингэж анх удаа шударга байх хичнээн чухал хэрэгтэй, тvvний vр дагавар нь хvнд яаж нөлөөлдөг мөн энэ vгийн утгыг сайн мэдсэн. Хожим конкурснаар мөнхийн тvрvvлдэг тvvний өмнө гарч хэн гэдгээ харуулсан. Эргээд энэ явдлыг санахад боловсролд хvртэл шударга бус зvйл байдаг, бас миний мэдэхгvй өчнөөн булхай байгаа гэж бодно. Яг одоо “Оюутан нас” гэх “folder” бараг хоосон байна. Удахгvй шинэ “news”тэй болох нь тодорхой. Ингээд бодоход энэ нийгэм нээрээ л… шударга бусын уурхай мэт. Өдөр тутам авилга, албан тушаалын наймаа, хууль бус юмс… гээд л тоолоод барамгvй ёс бус явдлаар TV, сонин дvvрчээ. Эдгээрийг харж, сонссоор байгаад бvр дөжирчихжээ бид нар.

Тиймээ….. би Монголын олон мянган оюутны нэг, жирийн охин. Бид хvнлэг ардчилсан нийгэмд амьдарч байгаа гэж боддог ч арай л биш юм аа. Мөнгийг шvтсэн нийгмийг “delete”лж боловсролын системийг өөрчилж шударга сайхан сэтгэлтэй ирээдvйн иргэдийг бэлдэхэд эргэлт буцалтгvй “start”хийе гэж уриалъя Монголчуудаа….

(Vгийн тоо496)
Монгол Улсын Их сургууль
Физик Электроникийн Сургууль
Холбоо барих: 99803198

3.“ШУДАРГА ЁС ОЮУТАНЫ НYДЭЭР”
“Хувь хvн эрх чөлөөгөө заяамал гэж ойлгож байхад дарангуйлагчид эрх чөлөөг өөрсдөө өгдөг гэж боддог. Хvмvvс хоорондоо зохицон амьдрахаа шударга гэж vздэг байхад дарангуй бодолтнууд шударга ёсыг бид тогтоодог гэж ярьдаг” Фридрих А.Хаек
Шударга ёсыг хvн болгон л өөр өөрийн өнцгөөр хардаг байх. Шударга бус байдлыг ч мөн адил өөр өөрсдийн харж буй өнцөгөөрөө дvгнэдэг. Хэн нэгний хувьд шударга гэж боддог зvйл өөр хэн нэгний хувьд тэр нь шударга бус байж болохыг vгvйсгэхгvй. Харин оюутан миний хувьд шударга ёс хэмээх байшингийн нэг л цонхоор харж vvнээс гарах арга замыг эрэлхийлсэн юм. Магадгvй танд шударга бус байдал тохиолдож байсан л байх. Хvvхдээ цэцэрлэгт оруулах, их сургуульд орох, ажил орох гээд л бvх юм арын хаалга, танил талаараа шийдэгдэж байна гэх мэтээр бидний өдөр тутмын амьдралд шударга бус байдал нэгэнтээ танил болжээ. Хvмvvс vvнийг хоорондоо ярилцахаас vvнээс гарах арга замыг ярихгvй байгаа нь vvнийг шийдэхийг хvсэхгvй байгаа юм болов уу гэсэн бодол орж ирсэн юм. Энэ олон шударга бус байдалаас зөвхөн олон нийтэд vйлчилдэг /төрийн алба/-ны шударга бус байдлын талаар авч vзхээр шийдсэн юм..Олон нийтэд vйлчилдэг хvмvvсийг /төрийн албан хаагч/ иргэд шударга бус, авилга их авдаг гэхчилэн маш ихээр хардаж шvvмжилдэг. Иргэд хардах нь зvйн хэрэг чухам яагаад хардаж байна вэ? гэдгийн шалтгааныг л олох хэрэгтэй.

Vvнийг миний хувьд доорхи байдлаар дvгнэж байна
1. Төрийн байгуулагуудын мэдээлэлийн самбарт мэдээлэл огт байхгvй иргэдэд нээлттэй бус, гаргаж буй шийдвэрийнхээ vндэслэлийг огт хэлдэггvй.
2. Иргэдийн өөрсдийн тавих хяналт /төрийн бус байгууллага/ сул байгаатай л холбоотой байна.
3. Олон нийтэд vйлчилдэг хvмvvс өөрсдийгөө иргэдэд vйлчилдэг гэж харахаасаа төрд vйлчлэх ёстой тухайлбал төрийн байгуулагуудад vйлчилэх гэж хардаг. Энэ нь магадгvй өөрсдийнхөн нэртэй манай хуулийн нэр томъёотой холбоотой байна гэлтэй олон нийтийн албыг /төрийн алба/ , олон нийтэд vйлчлэх ёстой хvнийг /төрийн албан хаагч/ хэмээн нэрлэдэг vvнтэй холбоотой юм.
Тэгвэл vvнээс яаж гарах вэ?
Иргэдэд vйлчилдэг байгууллага иргэдэд мэдээлэл нь хаалттай байдагаас иргэд тэндээс ямар vйлчилгээ авахаа мэдэхгvй vvнээс шалтгаалан хvнд суртал, шударга бус байдал гарсаар байна. Мэдээлэлтэй, мэдлэгтэй хvн хvнээс шаардаж мэднэ тэгвэл мэдээлэлгvй хvмvvс хvнээс юм шаардахгvй хvний шаардсан юмыг ингэх л ёстой юм байх гэж боддог нь нууц биш юм. Төрийн байгуулагууд мэдээлэлийн самбараа байнга шинэчлэх хэрэгтэй.

Иргэдийн хяналт буюу төрийн бус байгуулага маш хvчтэй ажиллах
Ж нь: америкийн нэгдсэн улсад төрийн бус байгуулага хэрхэн хяналттай ажиллаж байна вэ? “Олон нийтийн шvvхийн төлөө Техасчууд” гэдэг нэртэй ТББ-нь Бvгд найрамдах нам, Ардчилсан намаас Техасын Дээд шvvхийн шvvгчийн 3 орон тоонд нэр дэвшиж байгаа нэр дэвшигчид нь өөр vvсвэрээс сонгуулийн компанит ажлынхаа ихээхэн хэмжээний мөнгийг цуглуулж байгаа болохыг олж тогоосон байна. Манайд байгуулагдаж буй төрийн бус байгуулагууд маш богинохон настай зөвхөн нэг төслийн сургаар байгуулагдаж, тэгээд төсөл дуусахаар нь vйл ажиллагаа нь зогсдог. Энэ нь төрийн бус байгуулагын хуулийг эргэн харж хяналтаа тавих эрхийг өргөжvvлэх хэрэгтэй энэ нь иргэний нийгэм хөгжих чухал бааз суурь болно.

Төрийн албан хаагчид гэж өөрсдийгөө нэрлэдэг хvмvvс төрд бус иргэдэд vйлчилдэг гэдгээ ухамсарлах, төрийн албаны хуулийн нэр томъёог солих хэрэгтэй байгааг харуулсаар байна. Өөрөөр хэлбэл /public service, public servant/ PUBLIC хэмээх vгийг төрийн бус нийтийн гэж орчуулах хэрэгтэй байна.

“Шударга ёс хvчгvй байх, хvч чадал шударга биш байх хоёулаа аюултай”
Жозеф Жубер


Монгол Улсын Их Сургууль
Хууль зvйн Сургууль
Ж.Тамжид
Утас:99178067

4. МОНГОЛЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН САЛБАР ДАХЬ ШУДАРГА БУС БАЙДАЛ МИНИЙ НYДЭЭР...

Шудрага ёс бол хvний оршин байхтай ижил төрөлх чанар юм... /Монтескъё/

Тиймээ ... Цаг мөч бvхэн нэгэн тvvхийн төгсгөл нэгэн шинэ тvvхийн эхлэл байдаг. Зогсолтгvй эргэх цагийн хvрд саадгvй vргэлжилж, өчvvхэн төдий ч биднийг хvлээлгvй орхин одсоор харин эх орны маань хөгжил дэвшил, их тvvхийг vргэлжлvvлэх хvндтэй агаад хариуцлага өндөртэй vvрэг бидний vеийнхний мөрөн дээр шилжин ирж байна.

Эх орон маань бидэнд юуг өгч чадах вэ гэхээсээ илvv би, бид эх орныхоо төлөө юуг хийж чадах вэ гэх асуултыг хvн бvхэн сэтгэлдээ хадгалан гэрэлт ирээдvйн зvг хамтран зvтгэх цаг нэгэнт иржээ. Өдгөө шинэ зууны эхэнд улс vндэстэн бvхэн шинэчлэгдэн буй дэлхийн дэг журамд дасан зохицохын сацуугаар өөрийн орны өвөрмөц соёл, онцлогийг хадгалан vлдэх эрмэлзэлтэй тулгаран ирээд байгаа билээ.

Энэ vед МОНГОЛ улс чухам хөгжлийн аль тvвшинд багтах вэ? “Монгол хvн” – ий vнэ цэнэ дэлхийд хэрхэн vнэлэгдэх вэ гэх асуудал урган гарч ирж байгаа юм. Аливаа улс vндэстний хөгжлийг хvний хөгжлөөр илэрхийлдэг. Харин хvний хөгжлийг олон vзvvлэлтээр хэмжих боловч техник технологи хөгжихийн хэрээр мэдлэг боловсрол, цалин хөлс гэхээсээ илvvтэйгээр тухайн хvний vнэ цэнэ, мөн чанараар хэмжих нь чухал болоод байгаа юм.

Тэгвэл “Монгол хvн” – ий vнэ цэнэ, мөн чанар өнөөдөр хэр тvвшинд явна вэ? Тухайн улсын хөгжил, ирээдvй оюутан залуусынх нь чадвар чадамж, мэдлэг боловсролоор хэмжигддэг нь дэлхий нийтийн нийтлэг жишиг билээ. Энд тvvхийн хуудсанд тодоор бичигдэн vлдсэн, оюутан залуусын эхлvvлсэн олон олон шинэлэг vзэл санаа, шинэлэг уур амьсгал нь тухайн улсынхаа, тэр ч бvv хэл дэлхийн ирээдvйд шийдвэрлэх vvрэгтэй байсныг сануулах нь илvvц биз ээ.

Иймээс монгол хvнээ хөгжvvлье, монгол хvнийг vнэ цэнэтэй болгъё гэвэл, мөн монгол хvний “хvн чанар”-ын тухай ярихын тулд монгол оюутаны тухай эхлэн ярих нь нэн чухал билээ.
Монгол оюутан сурч боловсрох, мэдээлэл нээлттэй хvртэх, сурах орчны таатай нөхцөлөөр хангагдах байдлаар харилцан тэгш эрхтэй байна уу? Оюутны амьдралын он жилvvдэд шудрага ёс чухам “төрөлх чанар” - аараа оршиж чадаж байна уу? гэх асуулт урган гарч ирнэ. Хариулт нь мэдээж vгvй...

Их дээд сургуульд элсэн орохоос эхлээд л шудрага ёсыг vл тоомсролсон vзэгдэл гарна. Тодорхой салбар мэргэжилийн ангиудад хоёр анги авдаг ба тухайн хоёр ангийн ялгаа нь шудрагаар орж ирсэн шудрага бусаар орж ирсэн гэсэн ангилалтай. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдгийн vлгэрээр аав ээжийнхээ шахалтаар “хандив” –аар орж ирсэн хvvхдvvд маань их сургуулийн оюутан нэр зvvн, дээд боловсролын байгууллагын vнэ цэнэ, чанарыг эрс доош татна. Шудрага ёс хаачив...?

Гэхдээ энд тодорхой нөхцөл байдал, шалтгаанаар их сургуульд элсэж амжаагvй боловч өөрийн хvсэлтээр сурч боловсрох эрхэм vvргийг ухамсарлан орсон хэсгийг яриагvй юм шvv.
Өнөөдөр дэлхийн зах зээл дээр нэг л зvйлийн vнэ хором хоромоор өсөн нэмэгдэж байна. Энэ бол алт биш, энэ бол нефть эсвэл инфляци ч биш энэ бол “боловсрол”. Тэгвэл ийнхvv vнэ цэнэ нь өсөн нэмэгдэж байгаа дэлхийн шинэ дэг журамд монгол улсын боловсролын тогтолцоо, боловсролын байгууллагууд хаана явна вэ?

“ХАМГИЙН ТVРVVНД” гэж хариулбал зохино. Хэрэв дээд боловсролыг нэгэн том зах зээл хэмээн тооцвол олон улсын энэ статистик vзvvлэлтээр манай улс АНУ, Орос, Хятадтай (тэдгээр нь дэлхийн том гvрнvvд ба хvн амын тоо, хvч чадавхи нь гэхэд л манайхтай даан ч зvйрлэхгvй) зуузай холбож, Япон, Герман, Францыг хол хаясан байх юм. Хувийн их, дээд сургууль, коллежийн тоо хэмжээ нь дэлхийд байхгvй рекордыг тогтоогоод байна. Тэдгээрийг 100 мянган хvн ам тутамд ноогдох байдлаар нь гадаад улс орны их дээд сургуулиудын тоотой харьцуулж vзвэл Японоос 8 дахин, Энэтхэгээс 9 дахин, БНСУ болон Индонезоос 10 дахин, Тайландаас 103 дахин давсан хэмжээтэй байна. Япон 127 сая, Энэтхэг нэг тэрбум 100 сая, Өмнөд Солонгос 46 сая, Индонез 200 сая, Тайланд 70 сая хvн амтай гэдгийг бас санах хэрэгтэй.

Чухам энэ vзvvлэлтээр авч vзвэл хамгийн тvрvvнд гэх нь зөв буй за. Монголд өнөөдөр 200 гаруй их, дээд сургуулиуд байна. Энэ дээд сургуулиуд vнэхээр "Дээд боловсролын хууль"-ийн 2.1 заасанчлан "... төрөөс боловсролын талаарх гарсан бодлогод тулгуурлан боловсролын vндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцvvлэн иргэнд дээд боловсрол олгоно..." гэсэн зорилгодоо хvрч байна уу? Эсвэл…? гэх нэг асуултад хариулахын тулд л шудрага ёс, шудрага байдлыг хөндөхөөс өөр аргагvйд хvрч байна.

Монгол улсын “Боловсролын тухай хууль” - ийн 12.2-т "Боловсролын байгууллагыг дор дурьдсанаар ангилна:
12.2.1 “ашгийн төлөө бус”
12.2.2 “ашгийн төлөө” хэмээн заажээ. Гэвч монгол дахь боловсролын байгууллагын хэд нь ашгийн төлөө хэд нь ашгийн төлөө бус vйл ажиллагаа явуулж байна вэ?
Мөн Монголын их, дээд сургуулиудыг өмчийн хэлбэрээр нь :
- төрийн
- хувийн гэж ангилдаг. Хуулинд заасан заалтаар авч vзвэл зөвхөн хувийн хэвшилийн сургуулиуд нь ашгийн төлөө vйл ажиллагаа явуулна. Яагаад гэвэл төр нь ард тvмэндээ зориулж ашгийн төлөө vйл ажиллагаа явуулах эрхгvй
Тэгэхээр төрийн өмчийн сургуулиуд ашгийн төлөө бус гэсэн дvгнэлт хийж болж байна. Гэвч төрийн өмчийн сургуулиуд vнэхээр ашгийн төлөө бус vйл ажиллагаа явуулж байна уу гэвэл VГVЙ. Шудрага ёс хаачив…?

Төрийн бодлого, сургуулийн удирдлага нь асуудалтай байгаад л дээд бололвсролын салбар хөгжихгvй байна гэвэл бас л шудрага бус хариулт болно. Оюутан биднээс өөрсдөөс маань шалтгаалах зvйлс vлэмж их хэмжээтэй байгаа юм.

Их сургууийг нэгэн зах зээл гэж авч vзвэл оюутан - худалдан авагч болох юм. Худалдан авагч “хаан” байх ёстой нь зах зээлийн хууль гэдэг шvv дээ. Тэгвэл “хаан” засаглалаа хэрэгжvvлэх хэрэгтэй болно. Гэтэл оюутны засаглал хаана байна вэ?
Их, дээд сургуулиудын өөрөө удирдах гол хэлбэр нь оюутны зөвлөл юм. Гэвч энэ байгууллага оюутны эрх ашгийн төлөө юу хийж байна вэ? Жишээ болгон хоёр ярилцлагыг сонирхуулья.

“…манай сургуульд анги гэх зvйл байдаггvй болохоор ч тэр юмуу мэдээлэл их муу байдаг. Хаана юу болоод байгааг нь мэдэхгvй лекцендээ суугаад л тардаг юм чинь хэн хэн нь оюутны зөвлөлд ороод юу хийгээд байгааг яаж мэдэх вэ… Оюутны зөвлөлийн ганц хvнийг ч танихгvй оюутнууд зөндөө л байдаг шvv дээ” (ШУТИС-ийн оюутантай хийсэн ярилцлагаас) “манай салбар сургуулийн Оюутны зөвлөлийн даргыг ангийн дарга нараас сонгодог. Нэр дэвшигч нь ангийн дарга нартай өмнө нь уулзаж тохирно. Хэн хамгийн сайн хор найруулж гvйсэн нь л оюутны зөвлөлийн дарга болчихдог шvv дээ. (МУИС-НШУС-н оюутантай хийсэн ярилцлагаас ) Энд тайлбар хийх нь илvvц болов уу.

Оюутаны зөвлөл нь хэдхэн ангийн дарга нараас сонгогддог. Эрх мэдэлд дуртай хэн нэгэн нь хор найруулж гvйгээд болчихдог болохоор. Vvрэх хариуцлага нь бага байдаг. Магадгvй өнөөгийн улс төр дэх эрх мэдлийн төлөөх шударга бус тэмцэл нь vvнээс vvсэлтэй ч байж болох. Шудрага ёс хаачив…?

Олон олон vеийн агуу сэтгэгчид аливаа vvсээд буй асуудлыг шийдвэрлэх хамгийн чухал арга нь хvний мөн чанар, хvний vзэл бодлыг эхлээд өөрчлөн, тvvнийг зөв зvгт нь хандуулж чадах аваас асуудал аяндаа шийдэгдэнэ гэж vздэг ажээ. Иймээс Монголын дээд боловсролын салбарт vvсээд буй шудрага бус vзэгдлvvдийг шийдвэрлэх хамгийн зөв арга нь оюутан, багш, сургуулийн удирдлагууд, төр засгийн тvшээдэд vvсээд буй нөхцөл байдлыг зөвөөр ойлгуулж харилцан нэгдсэн, хамтын ажиллагаагаар шийдэгдэнэ гэдгийг ойлгуулах нь чухал юм. Аливаа агуу их vйл хэрэг ямагт жижиг сажигхан зvйлээс эхлэнэ гэдэг боловч аливааг эхлэнэ гэдэг яавч аар саархан зvйл биш гэдгийг санах нь зvйтэй буюу…
Би Монгол хvний саруул ухаанд итгэдэг…

МУИС – НШУС Улс төр судлал
IIА Чимэдрэгзэнгийн Өсөхболд
Утас : 99151744 e-mail : osohoo_08@yahoo.com



. Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

Бичлэг: 7 » Нийт: 10
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax