tsastorgil

2014-04-29 - хувь хүн

Хүн, хувь хүн , бие хүний тухай ойлголт

       Бие хүн нь нийгэм, түүхийн бүтээгдэхүүн бөгөөд бие хүний тухай өгүүлэхэд түүний биологийн болон төрөлхийн шинжүүд хийсвэрлэгдэн ойлгогддог юм. Бие хүн бол нийгмийн доторх хүн, түүхт процессын обьект, субъект нь юм.

Зөвлөлтийн нэрт сэтгэл зүйч А.Н.Леонтьв бие хүн бол нийгэм түүхийн хожмын бүтээгдэхүүн, хүний нийгэм залгамжлалын бүтээгдэхүүн юм гэж бичсэн байна. Товчоор хэлбэл, бие хүн нь нийгэм-түүхийн ба нийгэм залгамжлалын харьцангуй хожмын бүтээгдэхүүн юм. Нийгэм, түүхээс гадуур орших бие хүн байдаггүй. Бие хүний төлөвшил, хөгжилт нь тухайн нийгмийн нийгэм-эдийн засгын нөхцөлөөр тодорхойлогдоно. Тухайн нийгэмд амьдарч нийгмийн харилцаа болон материаллаг үйлдвэрлэлд идэвхтэй оролцогч тодорхой түүхт хүний бие хүн гэж нэрлэнэ. Тийм учраас жижиг хүүхэд болон сэтгэл мэдрэлийн өвчтэй хүнийг бие хүн гэж үзэхгүй.

Бие хүн “Бие хүн” (Person) гэдэг нь угтаа сэтгэл судлалын ухагдахуун биш, харин хүний асуудлыг судалдаг тусгай шинжлэх ухаануудад хэрэглэгддэг ойлголт . Бие хүний шинж чанаруудыг физик болон сэтгэцийн гэсэн эсрэг тэсрэг хэсгүүдэд хуваан судлах боломжгүй. Хэрэв бид бие хүнийг өөрийгөө тодорхойлогч, зорилго чиглэлтэй, бүхэллэг цогц, ухамсаргүй, гүн гүнзгий шинж чанартай гэж үзвэл энэ нь ухамсрын агуулга юмуу бие махбодийн шинж чанарт биш харин “сэтгэцийн” болон “биетийн” шинж чанар хоёулаа нэг адил хамаарах “цогц ” нэгдлийг авч үзэх хэрэгтэй гэсэн үг. Эндээс үзэхэд бие хүн өөрөө “бие сэтгэцийн цогц ” шинжтэй, өөрөөр хэлбэл түүний үндсэн чиг үүрэг, шинж чанарууд нь ч мөн ийм байх болно.

Хувь хүн гэдэг ухагдахууны агуулга нь бие хүнээс үлэмж явцуу бөгөөд хүн нэг бүрийн амьдралын өвөрмөц, давтагдашгүй онцлог чанаруудын нийлбэрийг илэрхийлсэн байдаг. Хувь хүн нь юуны түрүүнд удамшлын бүтээгдэхүүн, биологийн эволюци хөгжлийн бүтээгдэхүүн юм. Хувь хүн нь амьдралын хөгжлийн эртний шатанд үүсэж буй болдог тодорхой субъектын бүхэл бүтэн чанар, онцлогуудыг илэрхийлсэн ухагдахуун юм. Иймд хүний амьдралын бие биедээ давтагдашгүй онцлог шинжүүдийг илэрхийлсэн биологи, сэтгэл зүйн өвөрмөц онцлог бүхий тодорхой нэг хүнийг хувь хүн гэнэ. Хувь хүн нь сэтгэл зүйн өвөрмөц давтагдашгүй онцлогоор бие биеэсээ харилцан ялгаатай байдаг. Бие хүнийг тодорхойлох сэтгэл зүйн үндсэн онцлог шинж байдаг байна. Үүнд: нэгдүгээрт, бие хүний тогтвортой шинж. Ямар ч нөхцөлд бие хүний дотоод агуулга нь түүний сэтгэцийн бүрдлийн харьцангуй тогтвортой чанараар илэрхийлэгдэж байдаг. Хоёрдугаарт, бие хүний шинж чанаруудын нэгдэл. Бие хүний сэтгэцийн процесс, сэтгэцийн шинжүүд нь хоорондоо нягт харилцан холбоотой хөгжиж байдгаараа тодорхой бие хүнийг бүрэлдүүлж байдаг юм. Тийм учраас бие хүнийг төлөвшүүлэн хөгжүүлэх процесс нь сургалт хүмүүжлийн иж бүрэн ажлын үр дүн юм. Гуравдугаарт, бие хүний идэвхт чанараа танин мэдэж, тэдгээрийг хувьсган өөрчлөхөд чиглэгдсэн олон янзын олон талт үйл ажиллагаагаар бие хүний идэвхтэй чанар илэрхийлэгдэж байдаг байна.

Бие хүний сэтгэлзүйн бүтэц

C.Л.Рубинштейн

I. Бие хүний чиг хандлага (Ертөнцийг үзэх үзэл сонирхол хэрэгцээ туйлын хүслэн, итгэл үнэмшил, үйл ажиллагааны сэдэл гэх мэт)

II. Мэдлэг чадвар дадал

III. Хувийн болон нийтлэг онцлог шинжүүд ( Авъяас чадвар, темпрамент зан төлөв)

К.К.Платонов

I. Бие хүний чиг хандлага

II. Тусгалын буюу сэтгэлзүйн доод бүтэц (сэтгэцийг үйл)

III. Нийгмийн туршлагын доод бүтэц

IV. Биологийн дээд бүтэц (дээд мэдрэлийн үйл ажиллагааны онцлог, хүйсийн онцлог) С.Л.Крысько

Бие хүн

Бодгаль сэтгэлзүйн тал

Ертөнцийг үзэх үзлийн тал

Нийгэм сэтгэлзүйн тал

- Сэтгэлзүйн процесс

- Сэтгэцийн шинж

- Сэтгэлзүйн байдал

- Сэтгэлзүйн бүрдэл

- Зан суртахууны төрөл

- Ертөнцийг үзэх үзэл

- ёс суртахууны төрөл

- Бусад хүмүүст хандах хандлага

- Нийгмийн дүр

- Нийгмийн байр суурь

- Нийгмийн тогтсон хандлага

 

 

Бие хүний тухай товч ухагдахуун

      Бие хүн бол нэг талаас ухамсартай, хэл яриатай, байгаль орчныг танин мэдэж, түүнийг идэвхтэй хувьсган өөрчлөх чадвартай биологийн амьтан юм. Ийм учраас дээд зэргийн зохион байгуулалттай амьтаны хувьд хүн хөл дээрээ цэх шулуун явж, ертөнцийг таньж мэдэж, түүнийг хувьсган өөрчлөх хэрэглүүр болсон өндөр хөгжилтэй, гар болон тархитай бие махбодын тодорхой зохион байгуулалт, нарийн бүтэцтэй амьтан юм.

Нөгөө талаас хүн нь нийгмийн бүтээгдэхүүн юм. Хүний энэхүү чанар нь түүний хамгийн гол шинж бөгөөд тийм ч учраас нийгмийн амьдрал, нийгмийн харилцаа, хамтын хөдөлмөр нь хүний биологийн шинж чанар, биологийн бүтцийг хувьсган өөрчилж хөгжүүлсэн юм.

 Сэтгэл судлалын ухаанд хүн, бие хүн, хувь хүн гэсэн гурван үндсэн ухагдахуун буюу нэр томьёо хэрэглэгддэг. Эдгээр нь үндсэндээ цөм хүний тухай өгүүлэгдэх боловч тус тусдаа харилцан ялгаатай өөр өөр ухагдахууны агуулгыг илэрхийлж байгаа юм.

  Бие хүн нь нийгэм, түүхийн бүтээгдэхүүн бөгөөд бие хүний тухай өгүүлэхэд түүний биологийн болон төрөлхийн шинжүүд хийсвэрлэгдэн ойлгогддог.  Бие хүн бол нийгмийн доторх хүн, түүхт процессын обьект, субьект нь юм.

 

 

 

 

 

 

 

Бие хүний бүтэц

          20-р оны үед Фрейд сэтгэцийн амьдлалын талаарх өөрийн үзэл санаагаа эргэн харж ид, эго ба супер-эго гэсэн 3 үндсэн бүтцийг санал болгосон. 

Ид : Энэ нь латины тэр /оно/ гэсэн үгнээс гаралтай. Ид нь бүхэлдээ уматсарт бус байдлаар ажииллах бөгөөд бидний зан үйлийг энергиэр хангаж өгч байдаг зөн билэгт биологийн түлхцүүдтэй /хоол, нойр, өтгөн шигэний ялгарал гм/ нягт холбоотой байдаг. Эдгээр түлэцүүд нь саатуулагдах буюу намжилгүй үлдвэл хүний сэтгэцэд зөрчил-эрчдэлийг бий болгодог.үүсэн эрчдэлийг нэн даруй намжаахыг таашаалын зарчим гэнэ.

Эго : Латины “ego”-би гэсэн үгнээс гаралтай. Эго нь өөрийн бүтэц ба үүргйиг идээс хүлээн авч нийгмийн бодит орчны шаарлдлагад нийцүүлэхийн тулд хэрэгцээт энергийнхээ тодорхой хэсгийг идээс зээлдэн авах буюу түүнээс аажмаар үилжүүлэн авч байдаг. Эго нь зөвхөн таашаалыг эрж хайж байдгаараа бодит зарчим дээр тулгуурлаж, идээс ялгаатай байдаг.

Супер-эго : Латины “Super”-дээд; “ego”-би гэсэн үгнээс гаралтай. Хувь хүн нийгмийн дотор үр ашигтайгаар ажииллаж үйлчлэхйин тулд орчныхоо хүмүүсийн хүлээн зөвшөөрч буй зүйлүүдийг ухаалгаар тусгасан үнэт зүйлс, хэмжээ, ёс зүйн зохих тогтолцоотой байх ёстой. Фрейд супер-эгог нинжин сэтгэл ба эго-туйл гэсэн 2 дэд системд хуваагддаг.

•   Нинжин сэтгэл нь эцэг эхийн шийтгэлийн нөлөөгөөр бий болдог. Ёс суртахууны хязгаарлагдмал байдал, өөртөө шүүмжлэлтэй хандах хандлага чадвар, хийх ёстой байсан үшйлээ хийгээгүй үедээ хүүхдэд төрөх гэмших сэтгэл зэргийг нинжин сэтгэл агуулна. 

•   Эго-туйл урамшуулах тал байдаг. Эцэг эхийн дэмжин сайшааж өндөр үнэрж байгаа зүйлийн үндсэн дээр төлөвших бөгөөд өөрийн зан үйлдээ стандарт тогтооход хувь хүнийг хүргэдэг.зорилгодоо хүрвээс өөрийгаа хүндэтгэх өөрөөрөө бахархах сэтгэл төрнө.

 

Бие хүний хөгжил

  Хөгжлийн талаарх психоаналик онол нь 2 урьдчилсан таамаглалыг үндэслэл болгодог.
1-р таамаглал буюу генетик таамаглал нь бага насанд нь хүүхдэд төрсөн сэтгэгдэл насанд хүрэх үеийнх нь талатшилд чухал нөлөө үзүүлдэг гэдгийг голлодог.

2-р таамаглал нь хүн тодорхой хэмжээний бэлгийн энергитэй /либидотой/ тардөг бөгөөд энэхүү энерги нь цаашдаа хөгжлийнхөө явцад организмын зөн билэгт процессоор үүдэлтэй хэд хэдэн психосексуаль үе шатуудыг дамжин өнгөрдөг гэсэн санаанаас бүтдэг.

Фрейд үндсэндээ биологийн хүчин зүйлүүдийг голлон үзсэн бөгөөд бүх шатууд нь биеийн эрогени хэсэгтэй буюу өөрөөр хэлбэл либидогийн үүрэг гүйцэтгэж байгаа биеийн хамгийн мэдрэмтгий хэсэгтэй нягт холбоотой юм. Эрогени бүс нь нүд, чих, ам, /уруул/, сүүний булчирхай, хошного, бэлэг эрхтэн зэргийг агуулна.

“Психосексуаль”гэсэн нэр томъёог хүний хөгжлийг тодорхойлогч гол хүчин зүйл нь бэлгийн зөн билэг юм. Фрейдийн онолын утга нь бачимдал ба хэм халамжлал гэсэн 2 хүчин зүйл дээр тулгуурладаг. Бачимдалын үе эцэг эх, хүмүүжүүлэгчдийн зүгээс хүүхдийн психосексуаль хэрэгцээ /хөхөх, хазах, зажлах гм/ тасалсны улмаас зохих таашаал авч чаддаггүй. Харин эцэг эх хэт халамжилснаас өөрийнхөө дотоод үйл ажиллагааг /тухайлбал бие засах үйлээ/ хянах боломж хүүхдэд бага олддог /буюу огт олддоггүй/ байна. Энэ шалгааны улмаас хүүхэд бусдаас хамааралтай, чадваргүй мэт сэтгэгдэл төрдөг.

 

 

 Түгшүүр юунаас эхэлдэг вэ?

Ер нь Фрейдийн үзэж байгаагаар бол хүүхэд биологийн хувьд эхээсээ тасран салж байгаа явдал нь тодорхой цочрол-гэмтлийг илэрхийлж байдаг. Иймээс /ганцаараа хоцрох, харагхуйд үлдэх, ээжийгээ олно гэж бодож байсан газар танихгүй хүнтэй таарах зэрэг/ эхээсээ холдох цаашдын үйл явц нь хүчтэй түгшүүр үүсгэдэг байна. Иймэрхүү хүчтэй хямрал, арчаагүй байдал төрөх, хөхнөөс гарах үед хүүхдэд мэдрэгддэг бөгөөд хожим нь засуулахаас эмээх сэтгэлээр унадаг. Энэ төрлийн бүхий л мэдрэмж нь түгшүүр-цочролыг нэмэгдүүлэн таагүй совин төрүүлдэг байна.

Түгшүүрийн хэв шинжүүд:

Заналхийлэл хаанаас /гадны ертөнцөөс үү? Ид ба суперэгогоос уу?/ учирч байна вэ? гэдгээс шалгаалан психоаналитик онол нь 3 хэв шинжээс авч үздэг.

 Бодит түгшүүр

     Гадны аюулчг ухааран ойлгохыг /аюултай араатан, төгсөлтийн шалгалт гм/ бодит түгшүүр гэнэ. Энэ нь айж эмээхтэй ижил зүйл бөгөөд аюул заналын эх үүсгүүртэй үр дүнтэй тэмцэх чадюарыг буурбблж болзошгүй байдаг.заналхийлэл зогсмогц бодит түгшүүр арилдаг. Ерөнхийд нь авч үзвэл бодит түгшүүр нь өөрийн аюулгүй байдлыг хангахад тус болдог.

Невротик түгшүүр

   Гадагш илэрхийлэн гаргах боломжтой идийн хөөрөл, түлхэц ухамсарлагдсанаар болж тулгарах аюулын хариуд үүсч буй сэтгэцийн түгшүүрийг невротик түгшүүр гэнэ. Зөн билэгт түлхцийг, ялангуяа бэлгийн болон түрэмгийллийн хөөрлийг эго хянаж чадахгүй байж магадгүй гэж эмээх сэтгэлтэй холбоотой.энэ тохиолдолд өөрийн мэдэлгүй ямар нэгэн аймшигт юм хийж түүнээс болж хүнд хор дагавар учрах бий гэж айснаас түгшүүр үүснэ.

 

 

Ёс суртахууны түгшүүр

       Суперэгогийн зүгээс үзүүлж байгаа заналхийлэлд эго арисөний улмаас үүсч буй түгшүүрийг ёс суртахууны түгшүүр гэнэ. Ямарч ёс суртахуунгүй санаа бодол, үйлдлээ идэвхитэйгээр илэрхийлэхийг хүссэн идийн хүслийн өөдөөс буруугаа мэдрэх, ичих, өөрийгөө бжруутгөах зэргээр сжпкрэго хариулж байгаа тохиолдолд ёс суртахууны түгшшүр үүснэ.суперэгогийн төгс шаардлагыг зөрчсөн ямар нэгэн үйлийнхээ төлөө /бүдүүлэг хараал хэлэх буюу хулгай хийсхийхээ төлөө/ эцэг эхээсээ авах бодит шийтгэлээс ёс суртахууны түгшүүр үүсдэг. Суперэгогийн цаашдын хөгжил нь нийгмийн түгшүүртйг бий болгодог. Энэ түгшүүр нь бусад хүмүүс хүлээн авах болотжгүй чиг хандлага, үйлдлээсээ болж үе тэнгийнхнийхээ хүрээллээс хасагдах аюултай холбоотой юм.


Эгогийн хамгаалах механизмууд

Эгогийн хамгааллын механизм гэдэг нь идийн түлхцийн шууд илэрлээс болон суперэгогийн зүгээс үзүүлэх хариу дарамтнаас хамгаалахын тулд хувь хүний хэрэглэж байгаа ухамсарт стратеги юм гэж Фрейд тодорхойлжээ. Мөн идийн түлхэц дэлбэрэн гарах аюулыг эго 2 аргаар зайлуулж байдаг гэж Фрейд үзсэн байдаг.

1.    Идийн түлхцийг ухамсарт оруулан хаших

2.    Түүний анхны эрч хүчийг нь бууртал нь буюу өөр тийш хэлбийтэл нь гуйвуулах

    Хамгааллын маш нарийн механизмуудын суурь болж өгдөг төдийгүй түгшүүрээс зайлсхийх хамгийн шууд боломжийг олгож байдгийн хувьд түрэн гаргахуйг эгогийн хамгийн анхдагч механизм юм. Түрэн гаргах үйдлийн үр дүнд түгшүүр төрүүлж байгаа зөрчлөө хувь хүн ухамсарладаггүй бөгөөд өнгөрсөн үеийн сэтгэл шаархлуулсан үйл явдалын дурсан санадаггүй.

 

 

Нийгэмд бие хүний эдлэх эрх, үүрэг

             Хүн байгалийн зүй тогтлоор төрж өсдөг учраас байгалийн амьтан мөн боловч оюун санаа сэтгэхүйн өндөр хөгжилтэй нийт олноороо амьдарч оюун ухааныхаа хүчээр хамтран хөдөлмөрлөж нийгэмшин амьдардаг болохоор нийгмийн амьтан билээ. Нийгмийн амьдрал нь бие хүмүүсийн оролцоо идэвхтэй үйл ажиллагаанаас ихээхэн шалтгаалдаг. Иргэдийн хөгжлийн түвшингөөр нийгмийн хөгжлийн түвшин тодорхойлогдож байдаг. Иймд иргэнийг хөгжүүлэхэд нийгмийн хэрэгцээ байнга өндөр шаардлага тавьж өндөр боловсролтой, мэргэжилтэй, эрүүл саруул иргэд л нийгэмд тодорхой үүрэг гүйцэтгэдэг учраас тухайн нийгмийг удирдаж байгаа төр засгаас энэ талаар байнга анхаарч ихээхэн хүч хөрөнгө зарж тодорхой бодлого явуулж байдаг билээ. Үүний нэг тодорхой илрэл нь бүх нийтийг суурь боловсролтой болгох, улмаар бүрэн дунд боловсролтой болгох, 12 жилийн сургалтын тогтолцоотой болгох, 6 наснаас эхлэн сургах, бага насны хүүхдүүдэд сургууль дээр үдийн цай гээд л өч төчнөөн зүйлийг дурьдаж болно. Харин төр нийгмээс тавьж байгаа шаардлагыг биелүүлж нийгэмдээ тодорхой үүрэг гүйцэтгэх нь иргэн бүрийн зайлшгүй биелүүлэх нь эрхэм зорилго байдаг. Иргэн хүн нийгэмдээ тодорхой үүрэг гүйцэтгэнэ гэдэг нь заавал дарга, сайд, удирдагч байх албагүй. Хүн бүр өөрт ноогдсон үүргээ бусдаас дооргүй биелүүлснээр нийгмийн үүрэг хэрэгждэг. Малчин хүн малаа өсгөж хүн арддаа мах сүү нийлүүлж, тариаланч ногоочид өндөр ургац хурааж, сурагч сурлагандаа амжилт гаргах, дарга сайд нар улс орноо сайн удирдаж байгаа нь бүгд л иргэн хүн нийгмээс хүлээлгэсэн үүргээ биелүүлж байгаа хэрэг. Нийгэмд гүйцэтгэх ёстой үүргээ биелүүлж, төр нийгмээс өөрийн хэрэгцээт халамж үйлчилгээг хүртэх эрхтэй болдог. Иргэн бүрд нийгмийн өмнө хүлээсэн зайлшгүй биелүүлэх үүргүүд байдаг зааснаар төр нийгэмдээ татвар төлөх, бүх төрлийн даатгалд хамрагдах.

Энэ хэмжээгээр иргэнийхээ эрхийг эдэлж чөлөөт ардчилсан нийгмийн гишүүн байх наад захын нөхцөл бүрдэнэ. Нийгмийн гишүүн бүр нийгэмд үүргээ гүйцэтгэж, эрхээ эдэлж байх эрх зүйн тэнцвэртэй харьцаа үйлчилж байдаг. хүмүүжин, төлөвшиж, амьдарч ажиллаж байдаг жамтай. Энэ жамаас хэн ч хаашаа ч зайлах газар үгүй билээ

З. ФРЕЙДИЙН ОНОЛ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

Психосесуль үе шатууд:

Хувь хүний төлөвшилтийн суурь маш эрт 5 наснаас нь өмнө тавигддаг гэдэгт энэхүү онолыг үндэслэгч Зигмуд Фрейд хатуу итгэж байсан.

Хүн тодорхой хэмжээний бэлгийн энергитэй төрдөг бөгөөд энэхүү энерги нь цаашдаа хөгжлийн явцад хэд хэдэн психосесуаль үе шатуудыг дамжин өнгөрдөг гэсэн таамаглалыг сэтгэц задлан шинжлэлийн онолд дэвшүүлдэг. “Психосесуаль” гэсэн нэр томьёогоор хүний хөгжлийг тодорхойлогч гүл хүчин зүйл нь бэлгийн зөн юм. Энэ нь хүний амьдралын явцад хүний биед байдаг дур тачаалын нэг бүсээс нөгөөд шилжин хөгжиж байдаг гэсэн санааг онцлон тэмдэглэсэн байна.

Хөхөх шат: (0-1.8 нас)

 Энэ үед биологийн хэрэгцээ хангах, таашаал эдлэх үйл явц нь хүүхдийн амны хөндийтэй нягт холбоотой байдаг. Хүүхэд хоол тэжээлээ эхийнхээ хөхөөр авдаг. Үүнээс гадна хөхөх нь хүүхдэд асар их таашаалыг төрүүлдэг. Ийм учраас уруул, хэл болон бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд амны хөндий нь бүхэлдээ хүүхдийн идэвх сонирхлын гол төв болж байдаг. Хөгжлийн талаарх Фрейдийн онолд таашаал ба тачаангуй байдал хоёр нь нйгт уялдаатай орсон байдаг. Энэ талаас нь үзвэл нярай хүүхдийн тачаангуй байдал гэдэг нь хүүхдэд үүссэн хөөрлийг намжаан түүнийг цатгахтай холбоотой юм. Анхны объект буюу таашаал авах эх сурвалж нь түүний хувьд эхийн хөх буюу угж юм. Нөгөө талаас нярай хүүхэд эхээсээ болон халамжлан асрагчаасаа шууд хамааралтай байдаг учраас хөхөх хамаарлын үе ч гэж нэрлэдэг. Хүүхдийн хэт идэвхжүүлэн бөөцийлэх ба зохих ёсоор идэвхжүүлж чадахгүй аль аль нь хортой гэж үзсэн.

Ш  Нялх үедээ хэт идэвхжилийн буюу хангалтгүй идэвхжилийн байдалд байсан хүүхэд нь цаашдаа хөхөлтийн идэвхгүй хэд шинжийн хүн болон төлөвшдөг.

Ш  Хөхөлтийн идэвхгүй хэв шинжийн хүн гэдэг нь хөгжилтэй өөдрөг, орчноосоо эхийн хайрыг хүсэн хүлээгч ямар ч үнэ цэнээр хамаагүй сайшаал дэмжлэг эрж байдаг. Сэтгэл зүйн хувьд орчиндоо дасан зохицох байдал нь итгэмтгий, идэвхгүй, хашир суугаагүй, схэт хамааралтай байдал зэргээр нь илэрнэ. Хүүхдийн амьдролын эхний жилийн хоёрдугаар хагаст хөхөхм шатны хөгжлийн хоёрдугаар үе эхэлнэ. Үүнийг хөхөх түрэмгийлэх үе буюу хөхөн зовоох үе гэж нэрлэнэ. Хүүхэд шүд ургана. Үүнийхээ улмаас ээжийнхээ эзгүйд болон таашаалыг нь хойшлуулсны улмаас үүсэх бачимдлаа хазах, зажилах зэргээр илэрхийлэх боломжтой болно.

Ш  Насанд хүрсэн хойно нь хувь хүнд илэрч байгаа хэрүүлы гутрангуй хүнийг үгээр “идэмтгий”, орчноо хэт цэнэх зэрэг хандлага нь хөхөн түрэмгийлэх шатан дээрээ сэтгэцийн энерги нь зохистойгоор зарцуулагдахгүй хуримтлагдан, дарагдсантай холбоотой юм.  Иймэрхүү маягийн хүмүүс нь хэрэгцээгээ хангахын тулд бусдыг дарангуйлах хандлагатай байдаг.

Бие засч сурах шат: (1-3 хүртэл нас)

Энэ насны үед хүүхэд ялгадсаа барих болон гадагшлуулахдаа зохих таашаалыг мөн эдэлж байдаг. Шулуунм гэвэс давсганы үйл ажиллагаагаа хянаж сурах нь хэдийгээр мэдрэл булчингийн хөгжилтэй холбоотой байдаг боловч эцэг эхчүүд ба түүнийг орлож байгаа хүмүүс хүүхдийг хэрхэн бие засуулж сургаж байгаагаас хожмынх нь хөгжил шалтгаалдаг гэж үздэг. Бие засч сурахаасаа эхлэн хүүхэд биеэ нэн даруй судлан цэвэрлэж таашаал авах гэсэн дотоод шаардлага ба эцэг эхийн зүгээс тавьж байгаа нийгмийн хязгаарлалт хоёрыг ялгаж зааглаж сурах ёстой. Өөрийн хяналт зохицуулалтын цаашдын бүх хэлбэр нь энэхүү бие засч сурах шатнаас эхлэлтэй юм. Хүүхэд бие засч сурахтай холбоотой үүсдэг бачимдал, түгшүүрт эцэг эхийн зүгээс хандах хоёр үндсэн чиг хандлага байна гэж З. Фрейд тодорхойлжээ.

1.    Зарим эцэг эхчүүд хүүхдэд хэт хатуу чанга хандаж “одоохон хөтөвчин дээр суу, өмдөндөө битгий бааж, шээ” гэсэн утгатай уян хатан биш шаардлага тавьдаг.

v  Үүний хариуд хүүхэд зөрүүдлэн эсэргүүцэж болзошгүй гэдгийг анхаарах

v  Иймэрхүү тэвчих хандлага хэтэрсээр зан үйлийн бусад хэлбэрт нөлөөлдөг гэдгийг анхаарах

v  Хатуу ширүүн хандсаны өөр нэг уршиг бол аналь-түрэмгий хэв шинж юм.

v  Ийм хэв шинжийн хүн нь сүйтгэмтгий, тайван биш, цочмог тэр ч бүү хэл түрэмгий авираараа онцгой ялгарч байдаг.

Зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ тогтмол бие засч буйг нь дэмжин үүнийх нь төлөө сайн магтаж урамшуулдаг.

v   Фрейдийнхээр бол хүүхдийн хичээл зүтгэлийг дэмжсэн иймэрхүү хандлага нь өөрийгөө үнэлэх эерэг үнэлгээнд сургадаг төдийгүй бүтээлч чадварын хөгжилд ч нөлөөлж болох ажээ.

v  Хүн өөрөө өөрийгөө жолоодох анхны алхамыг бие махбодийнхоо дотоод хэрэгцээг зохицуулж буй энэхүү үйл явцтай холбоотой хэмээн  З.Фрейдийн сэтгэц задлан шинжлэлийн онолд үздэг.

Хүйсийн ялгаагаа мэдрэх шат: (3-6 нас) Психосексуаль хөгжлийн энэ шатан дээр хүүхэд өөрийнхөө бэлэг эрхтнийг ажиглан оролдож хүүхэд төрөхтэй холбоотой болон бэлгийн харьцаатай холбоотой асуултуудыг сонирхож эхэлдэг. Энэ үед бэлгийн энерги нь дур тачаалын шинэ бүс болох бэлэг эрхтний орчимд төвлөрдөг байна. Насанд хүрэгчдийн бэлгийн амьдралын талаарх тэдний төсөөлөл хэдийгээр бүрхэг алдаатай, тодорхой төсөөлөлгүй боловч “хүүхэд ойлгохгүй байлгүй дээ эцэг эхчүүд бидний төсөөлж байснаас илүүгээр тэд бэлгийн харьцааны мөн чанарыг ойлгодог гэж үзсэн. Хөгжлийн энэхүү шатыг тодорхойлсон түүний тодорхойлолт нь ноцтой маргаан, үл ойлголцлийг үүсгэдэг гэдгийг онцлон тэмдэглэсэн. 4 настай хүүхдэд бэлгийн хөөрөл, санаархал байдаг гэдгийг олонх эцэг эхчүүд хүлээн зөвшөөрч чаддаггүй. Эрэгтэй хүүхэд ээр уруугаа, эмэгтэй хүүхэд аав уруугаа татагдан харамлаж эзэмдэх гэсэн нууцхан сэтгэлийг өвөрлөж байдаг боловч томчуудаас айх, эмээх, тэднийг үзэн ядах сэтгэл зэрэгцэн оршиж байдаг нь энэ насны гол зөрчил юм. Ийм ухамсаргүй хүсэл тэмүүлэл хүүхэд бүрт байдаг гэж ихэнх Фрейдистүүд үздэг байна.

 

 

 

Э. ЭРИКСОНЫ ОНОЛ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

      Фрейдийн дараа үеийн томоохон сэтгэл зүйчдийн нэг нь Америкийн сэтгэл зүйч Э.Эриксон (1902-1994) юм. Эриксоны онол нь үндсэндээ зөвхөн эго-гийн /БИ-гийн/ хүрээний асуудлыг хөндсөн байдаг учраас бие хүний хөгжлийн талаарх “ЭГО” онол хэмээн алдаршжээ. Эриксоны тодорхойлсон хүний хөгжлийн психосоциаль үе шатуудыг онцгой ач холбогдолтой гэж үздэг бөгөөд түүний тодорхойлсон насны үечлэл нь төрөхөөсэхлэн насан өөд болох хүртэлх үеийг бүхэлд нь хамарсан байдгаараа онцлог юм. Хөгжлийн психосоциаль үе шат бүрийг “хямрал” дагалдаж байдаг гэж үздэг учраас зөрчил нь Эриксоны онолд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Насны үечлэл бүрд тохиолдох зөрчлийг аятай сайн шийдвэрлэхийг зорих ёстой. Тэгэж чадваас хөгжлийн дараагийн шатанд шилжих таатай нөхцөл бүрдэнэ гэж Эриксон үздэг бөгөөд түүний таамаглалаар бол зөрчлүүд нь хүүхэд төрснөөс хойш эхлэх билээ. Бие хүний хөгжил насан туршид явагдаж байдаг гэж Эриксон үзэж байжээ. Бие хүний нийгэмшлийн талаарх түүний үзэл баримтлалыг сайтар ойлгохын тулд бие хүний хөгжлийн психосоциаль хөгжлийн үе шат бүрийг нэлээн дэлгэрэнгүй авч үзэх шаардлагатай юм.

1.    Нялх нас (0-1 нас) Итгэх ба эс итгэх суурь мэдрэмжийн зөрчил

*      Энэ үеийн хөгжлийн гол тулгуур чулуу нь итгэлтэй холбоотой үүсэх мэдрэмжүүд юм.

*      Нийгмийн орчин бол аюулгүй, тогтвортой хүмүүс бол халамжтай, найдвартай юм гэсэн суурь мэдрэмж хүүхдэд байдаг.

*      Бусдад болон өөртөө итгэх итгэл нь эхээс хүүхэдтэй харьцаж байгаа харьцаанаас үндсэндээ шалтгаална.

*      Хүүхэд ээждээ, гадаад орчиндоо үндсэндээ итгээд зогсохгүй өөртөө бие махбодидоо итгэж сурах ёстой. Өөрөөр хэлбэл бие организмдаа гарч буй биологийн өөрчлөлтүүдийг зохицуулж сурах, ээжийнхээ эзгүйд нэг их хэлмэгдэхгүй байх, бие засахдаа сандарч тэвдэхгүй байх гэх мэт.

*      Эх нь хүүхэдтэйгээ найдвартай сайн харилцаж чадаагүй, түүнийг шоовдорлох, үл ойшоон харилцсаны улмаас анхны хямрал үүснэ.

*      Энэ нь айх эргэлзэх, өөрийнхөө төлөө санаа зовох чиг хандлага хүүхдэд бий болоход нөлөөлдөг байна.

*      Ийм чиг хандлага нь орчиндоо хандах хүүхдийн ерөнхий чиг хандлагад нь бүхэлд нь нөлөөлөөд зогсохгүй хүмүүстэй харилцах харилцаанд ч нөлөөлдөг ажээ.

    Хүүхэд эхийнхээ анхаарлын төвд байх боломжгүй болсны улмаас бусдад үл итгэх мэдрэмж төрж болох юм гэж Эриксон үзжээ. Үүний шалтгаан нь:

§  Ээж нь ажилдаа орох

§  Дүүг нь төрүүлэх

§  Аав ээж нь эсрэг тэсрэг байр суурьтай байх /хүмүүжлийн талаа/

§  Хүүхэд орчныхоо соёл заншилд харш үнэлэмж баримжаалалтай байх зэрэг юм.

    Итгэх ба эс итгэхийн хоорондын эхний зөрчил эхний жилдээ ч тэр хоёр дахь жилдээ ч шийдвэрлэгдэхгүй хоцорч болно гэж үздэгт психосоциаль онолын үндсэн таамаглал оршдог.

2.    Балчир нас (1-3 нас) Тусгаар байдал ичих эргэлзэхийн зөрчил

      Дээр яригдсан суурь итгэлийн мэдрэмж буй болсноор хүүхэд тусгаар бие даасан байдалтай болж, өөрийгөө хянах, ичих, эргэлзэх байдалд орохоос зайлсхийх чадвар эзэмших нь урьдчилсан нөхцөл бүрдэнэ.

·         Сайн дураараа юманд хандах ба зөрүүдлэх хоёрын хоорондын харьцаа тогтоход энэ шат шийдвэрлэх ач холбогдолтой.

·         Өөрийгөө үнэлэх чадвараа гээлгүйгээр өөрийгөө хянах чадвартай болох нь чөлөөт сонголтыг идэвхтэй хийж сурах эх сурвалж нь болдог байна. Мэдрэл булчингийн системд хэл яриа нийгмийн шинж нь түргэн хөгжсөний улмаас хүүхэд орчноо судлан орчинтойгоо бие даан харилцан үйлчлэлцэж эхэлнэ.

·         Хүүхэд дөнгөж сая өөртөө хийсэн нээлтээрээ биеэ орон зайд авч явж чаддаг болсноороо бахархан нүүр гараа өөрөө угааж, өөрөө хувцаслаж, өөрөө хоолоо идэхийг хүснэ. Иймээс юмыг сонирхон судалж оролдон нааш цааш болгох асар их хүсэл сонирхолтой болж “Би өөрөө”, “Би чадна” гэх зэрэг хандлагууд гарч ирнэ.

      Хүний зоригийн хүмүүжил нь чөлөөт сонголт ба өөрийгөө хязгаарлах хязгаарлалтаар илэрч байх ёстой. Иймээс эцэг эхчүүд нь өөрийнхөө хүүхдийг эрх мэдлээ хязгаарлах чадвартай болгон хүмүүжүүлэхийг хүсэж байгаа бол тэд өөрсдөө бусдад, бусдын давуу талд байнга шударга ханддаг байх ёстой гэж Эриксоны онолд үздэг.

3.    Тоглоомын нас (4-6 нас) Санаачлага буюу буруугаа мэдрэхийн зөрчил

      Санаачлага гаргах ба буруугаа мэдрэх мэдрэмж хоёрын хоорондын зөрчил бол сургуулийн өмнөх насны үед гарах сүүлчийн хямрал юм. Тэд бусдын ажил хөдөлмөрийг сонирхон орчны хүмүүс ч бас тодорхой хариуцлага хүлээдэг юм байна гэдгийг мэдэрч эхэлнэ. Хүүхдийн хөдөлгөөн, хэл ярианы хөгжилд гэрийнхнээсээ гадна, үе тэнгийхэн болон өөр бусад ахлах насны хүүхэдтэй холбоо тогтоон төрөл бүрийн нийгмийн тоглоомд оролцох боломжийг олгоно. Энэ бол өөрсдийг нь хүн гэж харилцаж байна, амьдрал бол тодорхой зорилготой байдаг гэдгийг мэдрэх үе байдаг.

“Би бол цаашдаа сайн “БИ” юм гэсэн адилтгал өөрийн “БИ”-гээ ирээдүйн “БИ”-тэй адилтган үзэх үзэл нь тоглоомын насны үед хүүхдэд бий болж буй гол мэдрэмж юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

           Ж. ПИАЖЕГИЙН ОНОЛ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

      Хүний оюун ухаан нь биологийн бусад үйл явцуудын нэгэн адилаар биологийн дасан зохицох процессын үр дүн юм. Иймээс оюун ухааныг биологийн хувьсахуй хөгжлийн үүднээс тайлбарлах нь зохимжтой юм гэж Швейцарын сэтгэл зүйч          Ж.Пиаже (1896-1980) үзэж байжээ. “Мэдлэг бол үйлдэл юм” гэж үздэгт Ж.Пиажегийн онолын бас нэг онцлог оршдог. Өөрөөр хэлбэл: Ямар нэг зүйлийн талаарх таны мэдлэг бол тухайн зүйлтэй хийх үйлдлийг тодорхойлж байна гэсэн үг. Нялх хүүхдийн хувьд бол үйлдэл нь хөхөх, барих мэтийн гадаад тодорхой үйлдлүүдээр хязгаарлагдахын зэрэгцээ мөн эдгээрээр тодорхойлогдож байдаг. Харин хүн хөгжихийн хэрээр үйлдлийн энэхүү систем нь дотогшлон дотоод оюуны үйлдлийн хэлбэрээр хийгддэг байна. Оюун ухааны хөгжлийн 4 үе шатыг тодорхойлох боломжтой гэж үзсэн байна. Үүнд:

1.    Хүртэх хөдөлгөөний шат (0-2 нас)

     Нэгдүгээр шат нь схем хоорондын нарийн төвөгтэй цогцолбор өсөлтийг илтгэсэн хэд хэдэн дэд шатуудыг дотроо агуулна. Эхний шат буюу рефлексийн шатан дээр төргөлхийн зориудын биш үйлдлүүд хийгддэг. Харин дараагийн шатан дээр нь рефлекслэг схемүүд нь ухамсарт хяналтад орно. Хөхөх, харах, халбага барих зэрэг анхдагч схем хоорондын зохицолдолгоо жинхэнэ ёсоор явагдсаны дараа хоёрдогч схемийн шат залгана. Жишээ нь: Нялх хүүхэд ямар нэгэн юмыг нэгэн зэрэг харах ба барьж авах /анхдагч схем/ төдийгүй барьж авах зорилгын үүднээс харж байж болно /хоёрдогч систем/

     Цаашдаа хүүхэд үүнээс өөр зорилгоор харна. Жишээ нь: Хүүхэд тоглоомоо базахын тулд базах биш, түүнийг эвдэх юмуу шидэх, зажлах үйлдлүүд хийх гэх мэт. Энэ бол гуравдагч схем юм. Хамгийн сүүлийн шат буюу схемүүдийг хооронд нь цогцолбороор холбон ойлгох чадвартай болсноор хүүхдийн оюун ухааны хөгжилд чанарын өөрчлөлт гарна. Хүүхэд зөвхөн таних ойтой байсан бол одоо түүнд сэргээн санах ой бий болдог. Ийнхүү интерпоризаци буюу хүүхдийн оюун ухааны үйл дотогшлон дотоод оюуны үйл уруу шилжиж эхэлснээр хүртэх хөдөлгөөний үйл дуусч оюун ухааны хөгжлийн шинэ шат эхэлнэ.

2.    Үйлдэл төлөвшихөөс өмнөх шат (2-7 нас)

      Өмнөх шатан дээрээ хүүхэд зөвхөн үйлдэл, хөдөлгөөнөөс шууд хамааралтай байсан бол одоо тэдгээр үйлдлүүдийнхээ хийсвэр төсөөллийг хэрэглэх чадвартай болж ирнэ. Иймэрхүү төлөөлөл хэрэглэх нь нэн чухал чадваруудыг шаарддаг. Энд тухайлбал инсайт буюу гэнэт санаа авах үзэгдлийн энгийн төрөл ч багтдаг байна. Энэ үед хүүхэд юмыг зүгээр л харан гаднаа ямар ч хөдөлгөөн хийхгүйгээр дотроо бодож чаддаг. Өөрөөр хэлбэл хариуг хүүхэд зөвхөн дотроо бодож, зөв шийдвэрийг өөрөө ухамсарлаж чадна. Мөн төсөөллийн ачаар хүүхэд зориуд дүрслэн бодож юмыг зохиож сурдаг байна. Жишээ нь: Нэг охин даавууны өөдөс аваад дэр дэрлэн унтаж буй мэтээр уг өөдсийг дэрлэн тоглож байжээ. Хүүхэд одоо юмыг хооронд нь хийсвэрээр төсөөлөн харьцуулах чадвартай болсон учраас нэгийг нөгөөгөөр нь орлуулах чадвартай болсон гэж Пиаже үзсэн. Заавал дэр хэрэглэхгүйгээр өөр зүйлийг дэр гэж төсөөлөн бодож чадаж байна. Эгоцентризм. Өөр дээрээ төвлөрүүлэх буюу эгоцентризм нь ямар нэгэн зүйлтэй харьцахдаа өөрөө гол үүрэг гүйцэтгэж буй харилцаа юм. Үйлдэл төлөвшихөөс өмнөх шатан дээр хүүхэд ямар нэгэн зүйлийн талаар бодох, ямар нэгэн зүйлийг хийхдээ зөвхөн л өөрийхөө үзэл бодлын үүднээс хийдэг. Юмыг өөр бусдын байр сууринаас бодож, төлөвлөж хийх нь хүүхдэд туйлын хэцүү юм.

 

 

 

 

 

 

 

 

 

Ардын сурган хүмүүжүүлэх өв уламжлал

Аливаа ард түмний түүх, соёлын сан хөмрөгийн дотор сурган хүмүүжүүлэх зүйн өв уламжлал чухал байр суурь эзэлдэг. Учир нь түүхийг бүтээгч соёлыг бүрдүүлэгч хүнийг өөрийг нь хэрхэн төлөвшүүлж ирэв гэдэг бол тухайн улс орны соёл, иргэншлийн чухал үзүүлэлт мөн. Бидний Монголчууд үр хүүхдээ хүн болгон өсгөж бойжуулж аж төрөх арга ухаан эзэмшүүлдэг эртний баялаг сайхан уламжлалтай бөгөөд түүнийг үеэс үед өвлүүлж хөгжүүлж ирсэн түүхтэй. Эдүгээ сурган хүмүүжүүлэх ухаан хэмээн нэрлэж хэвшсэн эрдэм ухаан нь Монголчуудын хувьд хүнжүүлэх ухааны хүмүүншүүлэх, хүмүүнжүүлэх эрдэм байжээ гэдгийг эрдэмтэд онцлон анхаарсан байдаг.3 Хүмүүншүүлэх, хүмүүнжүүлэх тухай ойлголтуудыг ч цааш нарийсган үзэж, тодотгон тодорхойлж болмоор байна. Хүмүүншүүлэх нь хүнд байгаа сайн сайхан чанарыг хөгжүүлж дэвжээж, байх ёстойг бий болгож батжуулах явдал юм.  Хүмүүнжүүлэх гэдэг нь аливаа төрмөл хийгээд олдмол гаж ааш зан, харилцааг засаж залруулах, эерүүлэхийг хэлдэг байна. Тийм ч учраас сурган хүмүүжүүлэх ухаан нь юуны өмнө хүнийг хүн болгон хүмүүшүүлэх, хүмүүнжүүлэх эрдэм гэж үздэг. Ер нь хүн болох замнал нь бие хүн өөрийн талаас хичээх, биежүүлж хүн болгож буй, нөгөө талаас нь хичээл зүтгэлийг гаргах, хүмүүн орчил бий болгох учиртай нөхцөлдөөнт үйл явц мөн. Эдүгээ шинжлэх ухаан нийлэгжиж, олон ухааны зааг дээр шинэ мэдлэг бий болж байгаа цагт энэхүү ангилалыг гинетик, биологи, сэтгэл зүй, мэдээлэл зүй, нийгэм судлал зэрэг олон ухааны үүднээс нягтлбаас ойлголт ухааралд шинийг нэмэх сонирхолтой үр дүнд хүрэх үзүүр учиг гарч болох талтай юм.

Монголчууд 16 хүртэлх насыг доорх байдлаар ангилж байна.

Ш  Зулбарай үе-хэвлий дэх 2 сар хүртэлх хугацаа

Ш  Нярай үе- хэвлий дэх 2 сартайгаас төрсний дараах 02 сар

Ш  Нялх үе- 03-1 нас

Ш  Балчир нас- 2-4 нас

Ш  Бага нас- 5-8 нас

Ш  Өсвөр нас- 9-12 нас

Ш  Өсөх идэр нас- 13-16 нас

Ердийн ойлголтын түвшинд зулбарай, нярай, нялх, балчир, бага зэргээр нарийн ялгаж ярьдаггүй бөгөөд “Үр зулбах”, “Нярайлах” зэрэг ойлголтыг ч ялгаж салгаж чаддаггүй байна. Монголчууд үр олдсоноос эхлэн “хүн бий боллоо” хэмээн үзэж насыг тоолж эхэлдэг. Тэгэхдээ 1 нас хүртэлх хугацааг нас гэдэггүй “үе” гэдэг. Тэрхүү үе гэдэг нь хүний насны босгон доорх хугацаа гэж ойлгож байсан байна. Бас 85- аас дээш настай бол дахиад л өтлөх үе гэх мэтээр нэрлэдэг нь сонин.

Зарим хүн 1 нас хүрээгүй хүүхдийн зургийг авах, нэр өгөхийг ч хүртэл цээрлэдэг байна. Ийнхүү насыг долоо ангилаад, ангилж буй цаг хугацааг эзлэн өсөж торниж байгаа шинэ хүнийг өөр өөр хөтөлбөрөөр хүмүүншүүлэх, хүмүүнжүүлдэг бөгөөд хөтөлбөр бүр нь өөрийн тусгайлсан арга барилтай байжээ гэж ойлгож болох юм. Манай нэрт найрагч, монгол ахуй судлаач Тангадын Галсан “Шилжилтийн нас гэж байдаггүй” гэдэг өлгөц-өгүүлэлдээ бидний нялх балчир үе гэж ангилж буй


. Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

Бичлэг: 8 » Нийт: 10
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax